Баруун хатавчны онго
Бөөгийн онго шүтээн гэж юу вэ? Монголчууд маш эртнээс онго шүтээн залж тахиж иржээ. Бөө мөргөлийн онгод, онго бол хоёр өөр ойлголт. Онгод бол бөө хүний биенд буудаг. Харин онго бол бөө хүний биенд буудаггүй. Онго дотроо маш олон төрөл байдаг. Айлд, адуу мал, идээ будаа, эдлэл хэрэглэлд өөр өөрийн үүрэгтэй онго бий. Жишээ нь гэрийн онгыг хойморын, баруун хатавчны, зүүн хатавчны, хаалганы тотгоны онго гэж хувааж болно. Өнөөдөр та бүхэндээ гэрийн баруун хатавчны онго шүтээний талаар танилцуулъя. Ерөнхийдөө гэрийн онгыг эсгийгээр хийдэг боловч хэлбэр дүрс өөр өөр байдаг. Баруун хатавчны онгоны жишээг авч үзвэл; Онгодоо модоор дүрслээд, цагаан давуугаар ороогоод, хар цагаан адууны үс хийгээд, үүнийгээ эсийгээр ороосон байна. Хар, цагаан адууны үсийг нь сэтэрлэж тахисан адууны үс гэж ойлгож болно. Онгодын унаа хөлөг болгон тахиж буй утга санаатай. Тэгээд үүнийгээ гэрийнхээ баруун хатавчиндаа өлгөдөг. Баруун хатавчны онго гэдэг нь тэр айлын үүдний ...