Та жуулчны хөтөч тайлбарлагч хийхэд бэлэн үү?
Засгийн газраас 2023-2025
оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн дор
Монгол Улсыг олон улсад сурталчилж эхэлсэн төдийгүй, энэхүү хөтөлбөр 2028 он
хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Улмаар Монголыг зорин ирэх жуулчдын тоо ч
ихэсч буйтай холбогдон хөтөч, тайлбарлагч хийх сонирхолтой залуус олширч байна.
Жуулчны хөтөч тайлбарлагч
хийхдээ юу анхаарах, хэрхэн бэлдэх вэ?
Өнгөц харахад хөтөч,
тайлбарлагч их амархан ажил шиг харагддаг байж болох ч олон ур чадварыг шаарддаг.
Эдгээрээс дараах үндсэн 3 чадвар
зайлшгүй шаардлагтай. Үүнд:
1. Ерөнхий
мэдлэг
Аялал жуулчлалын тухай хуулинд “жуулчны хөтөч
тайлбарлагч” гэж заажээ. Та жуулчнаа авчхаад зүгээр “хөтөч”, эсвэл “замчин”
хийгээд байж болохгүй.
Монгол улсынхаа талаар үнэн зөв мэдээллийг “тайлбарлан
хүргэх” үүрэгтэй. Тэгэхээр та Монголын түүх-архелоги, шашин соёл, газарзүй
геологи, палеонтологи, ургамал, амьтан, нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх
ойлголтуудыг жуулчинд өгөх хэрэгтэй болно. Мөн энэ салбарынхаа хууль эрхзүйн
орчин, мэргэжлийн ёс зүйн талаар ойлголттой байх ёстой. Зорин ирсэн жуулчинд та
Монгол орныхоо талаар бүрэн мэдээлэл өгч чадах уу? Үүнд та цаг гарган бэлдэх
зайлшгүй шаардлага гарч ирнэ.
2. Аялал
зохион байгуулах ур чадвар
Зочдоо дагуулж явж байхдаа би юу хийх ёстой вэ? Зүгээр л
хажууд нь хамт яваад байх уу? Би хаана юу хийх ёстой вэ?
Аялал хариуцсан менежерээс аяллаа хүлээн авч, эхний алхам
хийгдсэнээс эхлээд л, Зочноо хэрхэн угтах билээ? Олон хүнтэй баг байвал яах
билээ? Тээврийн хэрэгсэл, гэр бааз, зочид буудалд байрлах, морь тэмээ унах,
музейн тайлбар хийх, хотын аялал, үзвэр үйлчилгээний үед гэх мэт аяллын явцад
жуулчнаа хэрхэн анхаарч, аюулгүй байдлыг хангаж ажиллах вэ?, Асуудал эрсдэл
гарсан үед би ямар арга хэмжээ авах вэ? Тур оператор, аяллын жолооч, малчин айл,
бусад үйлчилгээний харилцагч нартайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ? гээд маш олон
ажлыг зохион байгуулах ёстой болно.
Дээрх агуулгыг суралцаж, эзэмшсэнээр та аяллаа зохион
байгуулах ур чадвартай болох юм аа.
3. Гадаад
хэлний чадвар
Та аяллын турш жуулчинтайгаа гадаад хэлээр харилцаж, дээр
дурдсан ерөнхий мэдлэг, мэдээллээ тайлбарлаж ойлгуулж чадах уу? Тэгэхээр өөрийгөө
зөв ойлгуулж, зочинтойгоо харилцахад танд гадаад хэлний тухайн салбарын
мэргэжлийн үг хэллэг зайлшгүй хэрэг болно.
Иймээс та хөтөч тайлбарлагч бэлдэх сургалтанд хамрагдаж
бэлтгэлээ хангаарай.
Аялал жуучлалын тухай хуулинд: “Хөтөч тайлбарлагч нь
аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтанд хамрагдаж,
үнэмлэх авсан байна” гэж заажээ. Та энэхүү заалтын дагуу үнэмлэхийг авахын тулд
“Үнэмлэх олгох шалгалт” өгөх шаардлагатай.
Тус шалгалт нь:
Ø
Ерөнхий
мэдлэгийн монгол хэлээр өгөх онлайн
Ø
Монголын
үндэсний музей юм уу Чингис хааны үндэсний музей дээр гадаад хэлээр биечлэн
өгөх
гэсэн
үндсэн хоёр хэсэгтэй байдаг.
Дээрх шалгалтыг өгөхөд дараах 2 бичиг баримт шаардагдана.
ü
Аяллын
хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдсан
гэрчилгээ
ü
Гадаад
хэлний түвшинг тодорхойлсон баримт бичиг
Тэгэхээр та аяллын хөтөчтайлбарлагч бэлдэх сургалтанд
хамрагдаж амжилттай төгссөн байхаас гадна гадаад хэлний түвшнээ зайлшгүй тодорхойлуулсан
байх нь ээ.
Хэрэв та солонгос хэлээр аяллын хөтөч тайлбарлагч хийх
хүсэлтэй бол манай сургалт таны зөв сонголт байх болно.
Сургалтын мэдээлэл авах линк
https://www.facebook.com/koreanspeakingtourguide/

댓글
댓글 쓰기