Баруун хатавчны онго
Бөөгийн онго шүтээн гэж юу вэ?
Монголчууд
маш эртнээс онго шүтээн залж тахиж иржээ.
Бөө
мөргөлийн онгод, онго бол хоёр өөр ойлголт.
Онгод бол бөө
хүний биенд буудаг. Харин онго бол бөө хүний биенд буудаггүй.
Онго дотроо
маш олон төрөл байдаг. Айлд, адуу мал, идээ будаа, эдлэл хэрэглэлд өөр өөрийн
үүрэгтэй онго бий.
Жишээ нь
гэрийн онгыг хойморын, баруун хатавчны, зүүн хатавчны, хаалганы тотгоны онго гэж
хувааж болно.
Өнөөдөр та
бүхэндээ гэрийн баруун хатавчны онго шүтээний талаар танилцуулъя.
Ерөнхийдөө гэрийн
онгыг эсгийгээр хийдэг боловч хэлбэр дүрс өөр өөр байдаг.
Баруун
хатавчны онгоны жишээг авч үзвэл;
Онгодоо модоор
дүрслээд, цагаан давуугаар ороогоод, хар цагаан адууны үс хийгээд, үүнийгээ
эсийгээр ороосон байна. Хар, цагаан адууны үсийг нь сэтэрлэж тахисан
адууны үс гэж ойлгож болно. Онгодын унаа хөлөг болгон тахиж буй утга санаатай. Тэгээд үүнийгээ гэрийнхээ баруун хатавчиндаа өлгөдөг.

Баруун хатавчны
онго гэдэг нь тэр айлын үүдний “тэнгэр” гэсэн үг.
Ялангуяа
адуутай айл баруун хатавчны онгыг идээндээ бузар оруулахгүй, мал өсөхийн
бэлэгдэл болгож тахидаг байжээ. Нөгөө талаараа тэр айлд муу юм оруулахгүй, үүд
сахиж байна гэсэн утгатай. Нэг үгээр бол баруун хавтавчны онго бол тэрхүү
байлын үүдийг сахиж буй шүтээн.
Орчин үед
зарим айл үүдэндээ хөрөө, зарааны үс тавьсан байдаг нь айлын үүдийг хамгаалж,
муу муухай зүйл оруулахгүй гэсэн санаа юм. Хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн болохоос
биш, нэг утга санаа аж.
Шинжлэх ухаан,
анагаах ухаан хөгжөөгүй үед бөө мөргөлтэй эртний Монголчууд гэр лүү орж ирж
болзошгүй хараал, хэл ам, хулгай, янз бүрийн хижиг тахал өвчнөөс сэргийлэх
үүднээс бөө залж, малынхаа үс ноосоор ийнхүү онго бүтээлгэдэг байжээ.
Тухайн айлд
онго залах хоёр шалтгаан бий.
ü Эсвэл онго өөрөө тэр айлыг сонгож очих
Онго
ихэвчлэн олон үхэр, адуутай, сүү цагаа элбэг дэлбэг айлыг сонгож очдог аж. Ингээд
тухайн айлдаа ямар нэгэн дохио өгнө. Тэр айл тухайн онгыг хүлээн авч, залж тахих
юм бол мал сүрэг нь улам өсөж үрждэг ажээ.
Баруун хатавчны
онгыг заавал гэр (ууттай, өлгийтэй)-тэй хийдэг аж. Ер нь Монголчууд эртнээс
давуу, эсгий гэр ууттай хийдэг байжээ. Гэр уут нь магадгүй онгодын орон байр гэсэн
санаа болов уу.
Хэрэв та гэртээ
онго шүтээн залах гэж буй бол ул суурьтай бодох хэрэгтэй.
Онгыг маш
нарийн дэг ёсны дагуу бүтээхийн сацуу “нэг л амилуулсан бол үеийн үед тахиж шүтэж явъя”
гэж тангараг өргөдөг ажээ. Танаас гадна таны хойч үе тахиж шүтэхдээ жаахан л алгуурлах
аваас онго шүтээн ээрч, эсрэгээрээ өвчин зовлонд нэрвэгдэх нигууртай гэнэ.
Монгол эртний
үгэнд хүүхэд, бурхан хоёрыг үүрч явдаг гэдэг ажээ.
Эх сурвалж:
Ертөнц төсөл

댓글
댓글 쓰기